🛡️

Эзэмшил газар

Эзэмшлээ тогтоож, хорлон сүйтгэгчдээс өөрийн өмчөө хамгаалаарай.

⌨️
Тушаалын параметр <> дотор байвал заавал бичих, [] дотор байвал заавал бичих шаардлагагүй утгууд болно.
Газраа хамгаалахдаа ашиглах багаж - алтан хүрз
Газраа хамгаалахдаа ашиглах багаж - алтан хүрз

Газраа хамгаалах гэж юу гэсэн үг вэ?

Та өөрийн амьдрах, бүтээн байгуулалт явуулах газрыг бусад тоглогчдод эвдэн сүйтгүүлэхгүй, хулгай хийлгэхгүй байхаас сэргийлж газар хамгаалахад зориулсан багажаар (алтан хүрз) тэгш өнцөгт хэлбэрийн бүс тогтооно.
Claim үүсгэх
Claim үүсгэх

Би хэр том газар хамгаалж чадах вэ?

Таны тоглосон хугацаа, цолны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. Таныг анх ороход 200 (10x20 газар) блок хамгаалах эрх өгөх ба тоглох тусам нэмэгдэж нийт 48 цаг тоглосны дараа нийт 2304 (48x48 газар) эзэмшлийн блоктой болох эрхтэй болно. Харин үүнээс цааш тоглосон цагаар нэмэгдэхгүй бөгөөд цол ахих эсвэл Token shop-оос худалдаж авах замаар нэмж болно.

Эзэлсэн газруудаа яаж харах вэ?

/claimslist гэж бүх эзэмшлийн жагсаалтыг харах боломжтой. Мөн модон савх гартаа бариад газар дарахад тухайн газар хэнийх вэ, ямар хэмжээтэй вэ гэсэн мэдээллүүдийг харахаас гадна эзэмшлийн булангууд нь харагдах болно.
Эзэмшлийн мэдээлэл
Эзэмшлийн мэдээлэл

Газрынхаа хэмжээг өөрчилж болох уу?

Эзэмшлийнхээ өөрчлөх булан дээрээ алтан хүрзээрээ дарж сонгоод тухайн булан байх шинэ цэгт хүрзээрээ дарахад л болно.
Эзэмшлийн хэмжээг өөрчлөх
Эзэмшлийн хэмжээг өөрчлөх

Эзэлсэн газраасаа эзэмшлийг нь арилгаж болох уу?

Болно. Дотор нь зогсож байгаад /abandonclaim. Хэрэв бүх эзэмшлээ устгахыг хүсвэл /abandonallclaims. Устгасны дараа буцаах боломжгүйг анхааруулъя.

Найзуудаа яаж эзэмшил дотроо юм хийх боломжтой болгох вэ?

Бусад хүнд өөрийн эзэмшил дотроо 4 төрлийн эрх өгч болно.
      Access Trust - Хамгийн доод түвшний эрх ба товч дарах, ор, хөшүүрэг ашиглах гэх мэт боломжийг олгоно. Эрхийг өгөхдөө /accesstrust <тоглогчийн нэр>.
      Container Trust - Access Trust-д хамаарах эрх дээр нэмэгдээд ажлын блокууд, авдар, амьтдыг ашиглах боломжийг олгоно. Эрхийг өгөхдөө /containertrust <тоглогчийн нэр>.
      Trust - Эзэмшил доторх бүх зүйлийг ашиглаж, барьж, устгах боломжийг олгоно. Эрхийг өгөхдөө /trust <тоглогчийн нэр>.
      Permission Trust - Хамгийн дээд эрх мэдэл бөгөөд таны эзэмшилд бусад тоглогчид эрх нэмж хасах боложийг олгоно. Эрхийг өгөхдөө /permissiontrust <тоглогчийн нэр>.
Эзэмшил дотор хэн хэнд, ямар эрх өгснөө /trustlist хэмээн харах боломжтой. Харин эрхийг нь хасахдаа /untrust <тоглогчийн нэр>.
⚠️
Зөвхөн итгэж болох хүмүүстээ тохирох эрхийг нь өгөөрэй. Түүнээс үүсэх үр дагаварыг та өөрөө хүлээх болно шүү.

Эзэмшил дотроо найздаа нэг жижиг газар гаргаж өгөөд зөвхөн тэндээ юмаа хийх боломжтойгоор байлгаж болох уу?

Болно. Алтан хүрзээ бариад /subdivideclaim гэж оруулаад эзэмшил дотроо жижиг эзэмшил үүсгэнэ. Тухайн жижиг эзэмшил дотроо зогсоод дээр дурьдсан эрхийн тушаалуудыг ашиглан харгалзах эрхийг нь олгоно.
Дэд эзэмшил үүсгэх
Дэд эзэмшил үүсгэх

Эзэмшил дотор тэсрэх зүйлс блок устгахгүй байна. Яах уу?

Эзэмшил үүсэхдээ бүх дэлбэрэлт блок устгахгүй байхаар тохируулагдсан. Хэрэв та тухайн эзэмшил газартаа дэлбэрэлтийг зөвшөөрмөөр байвал /claimexplosions гэж идэвхжүүлж болно. Унтраахдаа мөн энэ тушаалыг ашиглана.

Аааа, авраарай, хүний эзэмшилд гацчихлаа...

/trapped, /spawn, /menu...

Урилгагүй зочдыг хөөмөөр байна уу?

Дараах тушаалуудыг ашиглан урилгагүй зочдыг өөрийн зогсож буй газраасаа хөөгөөрэй.
  • /kfc <тоглогчийн нэр> - Эзэмшлээсээ хүн хөөх
  • /bfc <тоглогчийн нэр> - Эзэмшил рүү орохыг хориглох
  • /ubfc <тоглогчийн нэр> - Дээрх үйлдлийг буцаах
  • /bfclist - Эзэмшилд орохыг хориглосон хүмүүсийн жагсаалт

Видео заавар (Англи)