💎

Тоглогчийн дэлгүүр

Тоглогчид өөрсдийн гэсэн худалдагч үүсгэж түүгээрээ дамжуулан бусад тоглогчидтой наймаа хийх боломжтой. Наймаа хийх арга нь энгийн тосгоны иргэдтэй наймаа хийхтэй адил тул маш хялбар.

notion image

Дэлгүүр үүсгэх

Худалдагч төрүүлэх өндөг

Юун түрүүнд та худалдагч төрүүлэх өндөгтэй болох шаардлагатай. /recipes цэснээс хэрхэн урлах талаар мэдэж аваарай.
Худалдагч төрүүлэх өндгийг урлах арга
Худалдагч төрүүлэх өндгийг урлах арга

Дэлгүүр үүсгэх

Тоглогчийн дэлгүүр нь бүх бараа болон үнэт материалуудаа авдранд хийж, авдарнаас авч байдаг.
1. Эхлээд авдар эсвэл түүнтэй төст агуулах блок тавьсан байх шаардлагатай.
2. Төрүүлэх өндөгөө бариад агаар дээр mouse 2 (баруун товч) дарж дэлгүүрийн төрлөө сонгоно.
Дэлгүүрийн төрлүүд
Дэлгүүрийн төрлүүд
Харин shift+mouse 2 дараад дэлгүүрийн төрхийг сольж болно. (Өгөгдмөл нь тосгоны иргэн, өөр моб ашиглахад нэмэлт эрх шаардагдана)
3. Дэлгүүрийн төрлөө сонгосоны дараа авдран дээрээ mouse 2 дарчихдаад, байрлуулах газраа дахин mouse 2 дарахад худалдагч төрнө.

Дэлгүүрийн төрлүүд

Дэлгүүрээ засахдаа худалдагч дээрээ shift+mouse 2 дараад тохиргооны цэс рүү орно. Тэндээсээ та харгалзах дэлгүүрийнхээ тохиргоог хийх болно.

Зарах

Та ямар нэг зүйлийг бусад тоглогчдод алмаас эрдэнээр (серверийн мөнгө) зарахыг хүсвэл энэ дэлгүүрийг нээнэ.
  1. Зарах эд зүйлсээ худалдагчийнхаа авдранд хийгээд тохиргооны цэсээ нээнэ.
  1. Дээд мөрөнд таны оруулсан эд зүйлс байх ба яг доод талын хоосон 2 мөр дээр дарж үнийг нь тогтооно.
  1. Эд зүйл эсвэл үнэ дээрээ mouse 1/2 дараад тоо ширхэгийг нь өөрчилж болно.
Дэлгүүрийн тохиргооны цэс
Дэлгүүрийн тохиргооны цэс

Худалдаж авах

Та бусад хүнээс алмаас эрдэнэ ашиглан эд зүйл худалдаж авахад энэ дэлгүүрийг ашиглана.
  1. Худалдагчийнхаа авдранд та авах сонирхолтой байгаа эд зүйлсээсээ нэг нэгийг мөн та өөрийн төлөх алмаас эрдэнээ хийнэ.
  1. Худалдагчийн тохиргооны цэсийг нээхэд зарах дэлгүүртэй төстэй боловч эд зүйлс, алмаас эрдэнийн мөр солигдон байрласан байна.
  1. Тоо ширхэгийг нь mouse 1/2 дараад өөрчилнө.
Энэ дэлгүүр нь энгийн зүйлсийг худалдаж авахад тохиромжтой ба шид оруулсан зэр зэвсэг, бичсэн ном, газрын зураг гэх мэтийг дэмжихгүй.

Солилцоо

Ямар ч эд зүйлсийг, юугаар ч солих (ө.х бараа солилцоо) боломжтой дэлгүүр.
  1. Та өөрөөсөө өгөх эд зүйлсээ худалдагчийнхаа авдранд хийнэ.
  1. Худалдагчийнхаа тохиргооны цэсийг нээгээд өгөх эд зүйлтэйгээ харгалзах авах эд зүйлээ доод мөрөнд нь нэг ширхэгийг тавина.
  1. Тоо ширхэгийг нь mouse 1/2 дараад өөрчилнө.

Ном

Бичсэн номыг хуулбарлаж зарахад ашиглагдана.
  1. Зарах дэлгүүртэй адилхан та бичсэн ном болон олон ном болон үзэгний (book and quill) хамт худалдагчийн авдранд хийнэ.
  1. Худалдагчийнхаа тохиргооны цэсийг нээгээд тохиргоогоо хийнэ.

Худалдагчийн төрх

Худалдагч нь тосгоны иргэний төрхтэй байх бөгөөд нэмэлт эрх авч худалдагчийг өөр мобуудаар сольж болно.