🚆

Газар хооронд аялах

Газар хооронд аялах

Нэг газраас нөгөө руу хэрхэн явах вэ?
  • Алхах
  • Гүйх
  • Морь унах
  • Завиар
  • Төмөр замаар
  • Нисэх (Elytra + Firework / Trident)
  • Тамаар (Nether Highway) - тамд нэг алхахад overworld-д 8 алхсантай тэнцэнэ
  • Цөлөгдөж (Random TP /rtp) - серверийн төвөөс 500 - 3000 блок радиус дотор цөлөгдөнө
  • Тушаал ашиглаж шилжих (/tpa, /tpahere, /spawn, /home bed)
    • /sethome эсвэл ор болон дахин төрөх зангуунаас (respawn anchor) тавьж, төрөх цэгээ тохируулснаар /home тушаалыг ашиглан шилжин очих боломжтой.
  • Rune ашиглаж шилжих - хүссэн координатаа хадгалаад, хүссэн үедээ шилжих. Мөн сүүлд үхсэн газартаа ч очих боломжтой.
Эдгээрийн "Rune ашиглаж шилжих"-ээс бусад нь ойлгомжтой биз. Тиймээс доорх хэсэгт rune-г хэрхэн хийх болон яаж ашиглах талаар тайлбарлалаа.

Rune ашиглаж шилжих

Strange Crystal

Rune урлах түүхий эд болох Strange Crystal-г (харагдах байдал: гялтганасан маргад эрдэнэ) серверийн төвийн хажууд байх уурхайгаас олборлоно.
Уурхай
Уурхай
Уурхай дотор
Уурхай дотор
Уурхайн бүх чулуу эвдрэх боломжтой бөгөөд Bedrock болсноос хэсэг хугацааны дараа чулуу эсвэл маргадын хүдэр болон хувирна. Маргадын хүдэр (0-1 ширхэг) эсвэл маргад блокноос (1-4) Strange Crystal унана.
Уурхайн блокууд
Уурхайн блокууд
💎
Нэг ч маргадын хүдэр олдохгүй байвал чулуунуудыг сайн ухаарай, аяандаа тэд нар нь маргадын хүдэр болон хувирна.
💀
Уурхай дотор таныг тийм ч таатай орчин угтахгүй байх шүү! Та тэнд үхэхэд эд зүйлээ алдахгүй ч таны Exp унах болохыг анхаарна уу.

Strange Rune

notion image
Strange Rune
Strange Rune
Strange Rune-г дангаар нь болон блок (Strange Block) байдлаар ашиглаж болно. Дангаар нь ашиглахдаа Shift+Mouse 2 хослолоор зогсож буй газрынхаа координатыг rune дотор хадгална. Харин ашиглахдаа байршил сануулсан rune-ээрээ газар цохиход хангалттай.
Strange Rune хэрэглэх
Strange Rune хэрэглэх
Хуулбарлах
Байршил сануулсан rune-ийн санах ойг хоосон rune-д хуулах боломжтой.
Rune хуулбарлах
Rune хуулбарлах
 
Санах ойг нь цэвэрлэх
Rune-г дахин өөр газарт ашиглахын тулд эхлээд сануулсан координатыг нь мартуулах шаардлагатай. Санах ойг нь цэвэрлэхдээ тойруулж сүнслэг элс (soul sand) тавина.
Rune-ий байршлыг мартуулах
Rune-ий байршлыг мартуулах
Spawn Rune
Дэлхийн төв (spawn) рүү шилжүүлэгч rune.
Spawn Rune
Spawn Rune
Death Rune
Дөнгөж үхсэн газартаа буцаж очихдоо үүнийг ашиглана.
Death Rune
Death Rune
Үхчихээд серверээс гарчихвал таны сүүлд үхсэн газрыг мартчихна шүү!

Strange Block

Strange Block
Strange Block
Энэ блокоор rune-ээ тогтвортой нэг газар байрлуулж ашиглах боломжтой. Дээр нь зогсож байгаад блокоо цохиж ажиллуулна.
Байршил хадгалсан rune ашиглаж урлах шаардлагатай.
Strange Block ашиглах
Strange Block ашиглах
Доор нь сүнслэг элс (soul sand) тавьж идэвхжих үед гарах дууг нь хаах боломжтой.