Factions

2021.02.28-нд season 2 өндөрлөж, хаагдсан.

Faction (бүлэг, фракц) төрлийн сервер нь энгийн Minecraft survival горим дээр нэмэлтээр баг бүрдүүлэх, хамтарч ажиллах, газраа хамгаалах, байлдах, дээрэм, тонуул хийх зэрэг боломжуудыг нэмсэн тоглоом юм.

Манай Factions сервер нь Minecraft: Java Edition 1.16.4 хувилбарыг ашигладаг бөгөөд бодит дэлхийг 2000 дахин жижигрүүлсэн ертөнцөд тоглолт өрнөх болно.

СЕРВЕРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Minecraft хувилбар: 1.16.4

  • Түвшин/Difficulty: Normal

  • Дэлхийн (overworld) хэмжээ: 21504x10750

  • Тамын (nether) хэмжээ: 5000x5000

  • Ээндийн (the end) хэмжээ: 21504x21504

ТАЙЛБАР

Тоглоомын зарим хэрэгцээт нэр томъё, тушаалуудын тайлбарыг энд орууллаа.

Тушаалын параметр <> дотор байвал заавал бичих, [] дотор байвал заавал бичих шаардлагагүй утгууд болно.

ЕРӨНХИЙ

Доорх хуудаснаас ерөнхий тушаалуудын мэдээллийг хараарай.

PVP

Factions серверийн гол онцлог нь тулалдах, дээрэмдэх билээ. Гэхдээ шинэ, дөнгөж сурч байгаа болон зүгээр л дээрэлхэх зорилгоор хүмүүсийг алахыг тодорхой хэмжээгээр хязгаарлахын тулд зарим хязгаарлалтууд хийгдсэн.

  1. Faction-ы гишүүн бус тоглогчид PvP хийх боломжгүй.

  2. Neutral харилцаатай faction хоорондоо PvP хийх боломжгүй. Дайсан болж байж л тулалдана (Faction-ы харилцаа хэсгийг харна уу).

PVP хийх боломжгүй ч гэсэн өөр хүний газар очвол алуулна шүү!

Combat Log

Тулаанаас зугтахаас сэргийлж тулаанд оролцож буй тоглогчид 10 секундын турш серверээс гарах, шилжих (тушаал, enderpearl ашиглаж) боломжгүй болно. Хэрэв хугацаа дуусаагүй байхад гарвал тэр дороо үхнэ. Мөн үхэх болгонд танаас $100 хасагдаж, алсан хүнд $100 орох болно.

FACTION

Faction буюу баг үүсгэснээр хүмүүстэй хамтрах, газраа хамгаалах боломжтой.

ҮҮСГЭХ

Faction үүсгэхийн тулд Member (Цол хэсгийг харна уу) буюу түүнээс дээш цолтой байх ёстой бөгөөд $500 хураамж төлнө.

Тушаал: /f create <нэр> (Жишээ нь "Test" нэртэй faction үүсгэхийн тулд /f create Test)

ГИШҮҮД

Faction-даа гишүүн нэмэх болон тэдэнтэй холбоотой зарим тушаалууд.

  • /f invite <тоглогчийн нэр> - Гишүүн урих

  • /f join <faction нэр> - Урилга авсан гишүүн элсэх

  • /f leave - Faction-с гарах

  • /f kick <тоглогчийн нэр> - Гишүүн хөөх

  • /f promote <тоглогчийн нэр> - Тушаал дэвшүүлэх

  • /f demote <тоглогчийн нэр> - Тушаал бууруулах

  • /f coleader <тоглогчийн нэр> - Co-leader болгох

  • /f leader <тоглогчийн нэр> - Faction-ы удирдлагаа шилжүүлэх

БАНК

Faction-ы зарим үйлдлийг (claim, sethome...) гүйцэтгэхэд мөнгө шаардлагатай бөгөөд зардлыг нь faction-ы нэгдсэн данснаас гаргана.

Тушаалууд:

  • /f money balance - Дансны үлдэгдлээ шалгах

  • /f money deposit <мөнгөн дүн> - Faction-ы дансандаа мөнгө хийх

  • /f money withdraw <мөнгөн дүн> - Faction-ы данснаасаа мөнгө авах

  • /f money - Дэлгэрэнгүй тусламж

POWER

Power бол газар хамгаалахад шаардлагатай үзүүлэлт юм. Бүх тоглогч дээд тал нь 10 доод тал нь -10 хүртэлх power-тай байж болно. Faction-ы power нь бүх гишүүдийн power-н нийлбэр байна.

Power нэмэгдэх:

  • Минут тутамд 0.1 power нэмэгдэнэ.

Power хасагдах:

  • Үхэх тутамд 3 power хасагдана.

  • Офлайн байсан өдөр тутам 0.5 power хасагдана. (Power 5 хүрвэл цааш хасагдахгүй)

Тушаалууд:

/f pow [нэр] - Өөрийн power-г харах.

/f who [нэр] - Faction-ы power болон бусад мэдээллийг харах. Хэрэв ард нь faction эсвэл тоглогчийн нэрийг зааж өгвөл тухайн faction-ы мэдээллийг харна.

ГАЗРАА ХАМГААЛАХ

Газраа хамгаалснаар бусад хүмүүс танай faction-ы газар нутгыг эвдэн сүйтгэх, тонохоос хамгаална. Хамгаалахын тулд танай faction-ы power эерэг байх ёстой ба power-нхоо хэмжээнээс их тооны газар (chunk) эзэмшиж болохгүй.

Хамгаалах нь:

  • 16x16 буюу нэг chunk газрыг хамгаалахад 1 power ашиглана. (F3+G дарж chunk газрын заагуудыг харж болно)

  • Хамгаалахад $30 төлбөр төлнө. (Faction-ы данснаас суутгагдана)

  • /f claim тушаалыг ашиглан өөрийн зогсож буй chunk-г хамгаална.

Алдах нь:

  • Хэрэв танай faction power алдаж, хамгаалсан газрын тоо нь power-оосоо давсан тохиолдолд хамгаалалт хүчрэхгүй болж бусад тоглогчид танай газрыг эзэлж авах, эвдэн сүйтгэх, тонох боломжтой болно.

Санамж: Faction-ы гишүүд онлайн тохиолдолд тэсрэх төрлийн зүйлс хамгаалалттай газрыг дэлбэлэх боломжтой

Хамгаалалтаа арилгахдаа, арилгах газраа зогсож байгаад /f unclaim тушаалыг гүйцэтгэнэ.

Хамгаалалттай газарт бусад faction-ы хүмүүсийн зарим тушаал гүйцэтгэхийг хориглодог.

Хориотой тушаалууд:

  • /enderchest

  • /back

  • /home

  • /sethome

  • /spawn

  • /tpa

  • /tpahere

  • /tpaccept

  • /trade

  • /warp

Өөр faction-ы эзэмшилд гацсан уу? /f halp! эсвэл /f stuck гэж ойролцоох аюулгүй газарт очиж болно.

ХАРИЛЦАА

Faction-ууд нь хоорондоо 4 төрлийн харилцаатай байна.

  • Neutral: Бүх faction-ууд анх хоорондоо ийм харилцаатай байна.

  • Ally: Хоорондоо найрамдаж, холбоотойн болсон. Гишүүд хоорондоо байлдахгүй.

  • Truce: Түр зуур найрамдаж, холбоотон болсон.

  • Enemy: Бүх талаар дайсагнасан харилцаатай.

Бусад faction-той харилцах харилцаагаа өөрчлөхдөө /f neutral|ally|truce|enemy <нэр> тушаалыг ашиглана. Холбоотон болох хүсэлтийг нөгөө тал зөвшөөрөх шаардлагатай.

Зөвхөн enemy харилцаатай хоёр faction хоорондоо тулалдаж болно. (Гэхдээ эзэмшилд халдагсад ямар ч харилцаатай байсан PvP боломжтой)

Мөн харилцаа тус бүрт (дайснаас бусад) зориулсан public, alliance, faction, truce гэсэн дөрвөн төрлийн чат бичих сувагтай.

  • Public: Серверт байгаа бүх хүнтэй чат бичих

  • Alliance (Ягаан): Холбоотнуудтайгаа чат бичих

  • Faction (Ногоон): Өөрийн faction-ы гишүүдтэйгээ чат бичих

  • Truce (Нил ягаан): Түр зуур найрамдсан faction-ы гишүүдтэй чат бичих

Тушаал: /f chat [alliance|faction|public|truce] ашиглан суваг хооронд шилжинэ.

Бусад тушаалуудыг тайлбарын хамт харахдаа /f help тушаалыг ашиглаарай.

Neutral болон Enemy харилцаатай faction-ы эзэмшилд үхвэл үхсэн газартаа /back ашиглан буцаж очиж чадахгүй.

ЭДИЙН ЗАСАГ

ЗООС (МӨНГӨ)

Моб алахад (90%), эвдлэхэд xp унагадаг хүдэр (ore) ухах (30%) үед доорх зурагт үзүүлсэн зоос унана.

Жич: Нэг газар олон моб алахад эхний хэдээс нь зоос унаад дахин тухайн газар хэсэг хугацааны турш зоос унахгүй.

Тушаалууд:

  • /balance, /money - Өөрийн дансаа шалгах

  • /pay <тоглогчийн нэр> <мөнгөн дүн> - Өөр тоглогч руу мөнгө шилжүүлэх

  • /withdraw <мөнгөн дүн> - Дансанд байгаа мөнгөнөөсөө зоос болгон гар дээрээ авах. (Авсан мөнгөө хулганыхаа баруун товчийг дарж данс руугаа хийж болно)

AUCTION HOUSE

Auction house нь тоглогчид эд зүйлсээ бусад тоглогчдод зарах боломжийг олгодог худалдааны зах юм.

  • Худалдаж авах: /ah тушаалыг ашиглан зарж зүйлсийг харна. Хулганаа дээгүүр нь гүйлгэхэд тухайн зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл гарах ба дээр нь дарснаар худалдаж авна.

  • Зарах: /ah sell <үнэ> тушаалыг ашиглан гарт байгаа зүйлээ заасан үнээр зарах жагсаалтанд нэмнэ.

НАЙМАА (TRADE)

Хүмүүс хоорондоо эд зүйл баталгаатай солилцохдоо ашиглана.

Наймаа хийх:

  1. /trade <тоглогчийн нэр> гэж наймаа хийх хүнээ урина.

  2. Нөгөө хүн нь урилгыг зөвшөөрснөөр эд зүйл солилцох цонх гарч ирнэ.

  3. Солилцох эд зүйлээ өөр өөрсдийн хэсэгтээ байрлуулна.

  4. Зөвшөөрөх товчийг (улаан блок) дарж наймааг гүйцэтгэнэ.

ДЭЛГҮҮР

Spawn-ы унах нүхний цаад талд "Boomer" нэртэй дэлгүүр бий.

ЦОЛ

Мөнгөө ашиглан цол ахиж нэмэлт эрхүүдийг олж авч болно.

Цолуудын таних тэмдэг

MEMBER

  • Үнэ: $500

  • Шагнал: 1000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Үхсэн газартаа буцаж очих (/back)

  • Faction нээх эрх (/f create <нэр>)

  • Auction House-д 3 хүртэлх эд зүйл байрлуулах

MASTER

  • Үнэ: $1500

  • Шагнал: 2500xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Чатанд эд зүйлээ харуулах ([item])

  • 2 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)

  • Auction House-д 4 хүртэлх эд зүйл байрлуулах

EXPERT

  • Үнэ: $3000

  • Шагнал: 5000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • 3 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)

  • Auction House-д 5 хүртэлх эд зүйл байрлуулах

EXPERT+

  • Үнэ: $5000

  • Шагнал: 10000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Виртуаль crafting table (/workbench)

  • Auction House-д 6 хүртэлх эд зүйл байрлуулах

LEGEND

  • Үнэ: $10000

  • Шагнал: 20000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • 4 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)

  • Виртуаль enderchest (/enderchest)

  • Auction House-д 7 хүртэлх эд зүйл байрлуулах

LEGEND+

  • Үнэ: $20000

  • Шагнал: 30000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Faction дотроо нисэх (/f fly)

  • 5 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)

  • Виртуаль cartography table (/cartographytable)

  • Виртуаль loom (/loom)

  • Виртуаль stonecutter (/stonecutter)

  • Гартаа байгаа эд зүйлийнхээ нэрийг солих (/rename)

  • 4 ширхэг Treasure crate-н түлхүүр

  • 2 ширхэг Egg crate-н түлхүүр

KOTH

King of the Hill буюу толгодын хаан тоглоом нь бусад хүн/багаас түрүүлж толгодын оройг эзэлж авах, оройг бусад тоглогчдод/багт алдахгүй байх зорилготой тоглоом юм.

ДҮРЭМ

  • Энэхүү дүрэм нь тоглоом явагдах талбайд ирсэн бүх хүнд хүчинтэй.

  • Тоглоомын хамрах талбай нь төвдөө эзлэх байгууламж, 4 буландаа талбайн захыг илтгэсэн баганатай байна.

Тоглоом эхлэх:

  • KOTH тоглоом эхлэхээс 5 минутын өмнө тоглоомын чатанд зарлана.

  • Тоглоом эхлэхэд толгодын координатыг зарлаж, нийтийн warp нээгдэнэ.

  • Толгодын байрлаж буй газар хэзээ ч очсон байж болно.

Эзлэх:

  • Толгодын орой дээрх Beacon-г тойрсон Недерит блок хүрээтэй 5x5 хэмжээтэй газар зогссоноор эзлэх хугацаа гүйж эхэлнэ.

  • Хүрээнээс гарснаас хойш 5 секундын дотор буцаж хүрээндээ орохгүй бол эзэмшлээ алдаж, цаг дахин эхэлнэ.

  • Эзлэх хугацааг гүйцэт дуусгаснаар амжилттай эзэлж шагнал авна.

Шагнал:

  • Шагналыг эзэлсэн хүний эсвэл тухайн faction-ы удирдагчийн inventory-д хийнэ.

  • Шагналын түлхүүрээрээ Spawn дээрх авдрыг нээж, доторх шагналуудаас нь санамсаргүйгээр нэг шагнал сонгогдоно.

Үхэх (KOTH бүсэд):

  • Faction power хасагдахгүй

  • Inventory-гоо алдахгүй

ХУВААРЬ

  • Мягмар гарагийн 18 цагаас өмнөд туйлд

  • Пүрэв гарагийн 18 цагаас Хятадын зүүн хойд хэсэгт

  • Бямба гарагийн 18 цагаас Мексикт тус тус болно

БУСАД

КООРДИНАТ

Бодит дэлхий болон Minecraft дэлхийн координатуудыг хооронд нь хөрвүүлэх боломжтой.

  • Дэлхий » Minecraft: /ecoord tomc <өргөрөг> <уртраг> (Жишээ нь Улаанбаатарыг олохын тулд /ecoord tomc 47.9188 106.9175)

  • Minecraft » Дэлхий: /ecoord toearth [x] [z] (x, z зааж өгөөгүй тохиолдолт таны зогсож байгаа байрлалыг ашиглана)

OBSIDIAN ДЭЛБЭЛЭХ

  • Obsidian-г 8 удаагийн дараалсан TNT дэлбэрэлтээр устгах боломжтой.

  • Муудсан мах (rotten flesh) гартаа бариад mouse 2 дарахад obsdian-ы амийг нь харна.

  • Эвдрээгүй obsidian-ы амь 5 минутын дараа бүрэн нөхөгдөнө

  • Offline faction-ых эвдрэхгүй

Сервертэй холбоотой санал хүсэлтээ Discord-р дамжуулан өгөх боломжтой.