Ерөнхий

Хэрэгцээт тушаалуудын тайлбар

Тоглоомын зарим хэрэгцээт нэр томъё, тушаалуудын тайлбарыг энд орууллаа.
Тушаалын параметр <> дотор байвал заавал бичих, [] дотор байвал заавал бичих шаардлагагүй утгууд болно. Мэдээж <>, [] хоёр хаалтыг нь бичихгүй.
Зарим серверт тодорхой цол авсны дараа зарим тушаалыг ашиглах боломжтой.

Шилжихтэй холбоотой

    /sethome [нэр] - Зогсож байгаа газраа гэр үүсгэнэ
    /home [нэр] - Үүсгэсэн гэртээ шилжиж очих (/home bed орон дээрээ очих)
    /spawn - Серверийн төв рүү очих
    /tpa <тоглогчийн_нэр> - Заасан тоглогч руу шилжиж очих хүсэлт илгээх
    /tpahere <тоглогчийн_нэр> - Заасан тоглогчийг өөр дээрээ авчрах хүсэлт илгээх
    /tpaccept - Шилжих хүсэлтийг зөвшөөрөх
    /tpdeny - Шилжих хүсэлтээс татгалзах
    /tptoggle - TP хүсэлт авах эсэхээ унтрааж асаах. Унтрааснаар хэн ч тань руу хүсэлт илгээх боломжгүй
    /hub - Hub сервер лүү буцах

Харилцаатай холбоотой

    /msg <тоглогчийн_нэр> <зурвас> - Заасан тоглогч руу хувийн зурвас илгээнэ
    /r <зурвас> - Сүүлийн зурвас ирсэн тоглогч руу хариу бичнэ
    /ignore <тоглогчийн нэр> - Зарим тоглогчийн чатыг нуумаар байвал энэ тушаалыг ашиглаж нууна. Буцаахдаа мөн энэ тушаалаа ашиглана
    /ignore - Өөрийн ignore хийсэн тоглогчдын жагсаалтыг харах
Last modified 4mo ago