Survival

Minecraft Semi-Vanilla сервер

Survival сервер нь энгийн Minecraft-ыг ганцаараа эсвэл найзуудтайгаа, эрдэнэс олборлох, аялах, барилга, хот барих, төрөл бүрийн ферм, машин зохион бүтээх (хуулбарлах :P), даалгавар биелүүлж өөрийгөө сорих гэх мэт ямар ч байдлаар ямар нэгэн дээрэм тонуул, гэнэтийн PvP тулаангүй тайван тоглохыг хүссэн хүн бүрт зориулсан сервер юм.

Юуны өмнө өөрийн амьдрах газраа эзэмшилдээ авч хамгаалахаа мартав. Хаана ч хорон санаатай хүн явж байж магадгүй шүү.

Spawn

СЕРВЕРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Minecraft хувилбар: 1.17.1 (эхэлсэн хувилбар 1.16.4)

  • Түвшин/Difficulty: Hard

  • Дэлхийн (overworld) хэмжээ: 30000x30000

  • Тамын (nether) хэмжээ: 10000x10000

  • Ээндийн (the end) хэмжээ: 25000x25000

Газрын зураг
Серверийн газрын зураг

ТАЙЛБАР

Тоглоомын зарим хэрэгцээт нэр томъё, тушаалуудын тайлбарыг энд орууллаа.

Тушаалын параметр <> дотор байвал заавал бичих, [] дотор байвал заавал бичих шаардлагагүй утгууд болно.

ЕРӨНХИЙ

Доорх хуудаснаас ерөнхий тушаалуудын мэдээллийг хараарай.

Серверийн дүрмийг анхааралтай уншина уу! Дүрэм зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэхийг анхааруулж байна!

Survival серверийн тусгай дүрмийг доорх хуудас руу орж харна уу.

Grief (эвдэн сүйтгэх, дээрэм тонуул) болон зөвшөөрөлгүй хүн алах хатуу хориотойг дахин анхааруулъя!

СЕРВЕРИЙН ОНЦЛОГ

Энэхүү сервер нь цэвэр/vanilla Minecraft-тай төстэй бөгөөд таныг хүссэн зүйлээ бүтээхэд тань тустай олон боломжуудыг агуулсан, мөн хийх юм олдохгүй байсан ч өөрийгөө хэр чадварлаг тоглогч гэдгээ сорих, батлах боломжийг олгосон vanilla advancement дээр суурилсан маш олон даалгаваруудтай. Дээрээс нь серверийн тушаалын хэрэглээг багасгах зорилгоор зарим шилжих үйлдлүүд, газраа хамгаалах, серверийн болон тоглогчийн дэлгүүр зэргийг тоглоомын эд зүйлс ашиглах (vanilla маягаар), GUI эсвэл NPC байдлаар хэрэгжүүлсэн.

Тоглогчийн ерөнхий удирдлагын цэс. /menu

ДААЛГАВАР

Даалгаварууд

Даалгаварыг биелүүлснээр оноо цуглуулж, цол ахиж, эдийн болон эрхийн шагнал хүртэх боломжтой. Даалгаваруудад шаардагдах хүч хөдөлмөрөөс хамаарч 1-ээс 25 оноогоор үнэлэгдсэн:

  • Task: 1 оноо

  • Goal: 5 оноо

  • Challenge: 10 оноо

  • Super Challenge: 20 оноо

Даалгаваруудаа тоглоомын цэсний "Даалгаварууд" (Advancements) хэсгээс харна. Эсвэл "L" дээр дараад нээж болно.

Цуглуулсан оноогоо /score гэж шалгана.

ЭЗЭМШИЛ ГАЗАР

Эзэмшлээ тогтоож, хорлон сүйтгэгчдээс өөрийн өмчөө хамгаалаарай.

Газраа хамгаалах

Газраа заавал хамгаална уу!

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холоосоор орж уншаарай.

ГАЗАР ХООРОНД АЯЛАХ

Гэртээ ор тавиад дээр нь унтсанаар дахин төрөх цэгээ тэнд тохируулна. Мөн /home гэж гэртээ харих боломжтой.Ороо эвдсэн тохиолдолд дахин тохируулах шаардлагатай.

/spawn, /rtp, /home, /tpa гэж шилжихээс бусад бүх шилжилтүүдийг шидэт rune-н тусламжтай гүйцэтгэнэ.

Та гэртээ ор эсвэл дахин төрөх зангуу (respawn anchor) тавиад дахин төрөх газраа хадгалсан бол /home bed гэж дэлхийн хаа ч байсан тухайн газраа очих боломжтой.

Мөн /spawn эсвэл Spawn Rune ашиглан серверийн төвд очиж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холоосоор орж уншаарай.

ТОГЛОГЧИЙН ДЭЛГҮҮР

Худалдагчийн өндөг олж, өөрийн гэсэн дэлгүүр ажиллуулаарай.

Тоглогчийн дэлгүүр

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холоосоор орж уншаарай.

НЭМЭЛТ УРЛАХ АРГУУД

Зарим блок, материалын ашиглалтыг, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт урлах аргуудыг оруулж өгсөн. /recipes гэсэн тушаалаар урлах аргуудаа хараарай.

ГАЗРЫН ЗУРАГ

MINIMAP

Minimap гэхдээ ямар ч "mod"-гүй?

Minimap

Уурхайн хүмүүсээс олдох шидэт чулуугаар хоосон газрын зургийг тойруулан тавихад энэхүү газрын зураг бий болно (/recipes). /menu доторх өөрийн толгой дээр дараад гарч ирсэн тохиргоо хэсэгт газрын зурагны тохиргоонууд байрлана.

ТЭМДЭГЛЭГЭЭ (WAYPOINT)

Бүх хүн дээл тал нь 5 тэмдэглэгээ хийх эрхтэй. Цол ахих тусам нэмэлт тэмдэглэгээ хийх эрх нэмэгдэнэ.

/cwp local create <нэр> <тэмдэглэгээ> (нэр - тэмдэглэгээний нэр, тэмдэглэгээ - газрын зурган дээр ямар дүрстэй харагдах) тушаал ашиглан зогсож буй газартаа тэмдэглэгээ тавина.

ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ

/map гэж гарч ирэх холбоосоор орж дэлхийн газрын зургийг харах боломжтой.

Дэлхийн газрын зураг

ЦОЛ

Даалгавар биелүүлж, оноо (/score) цуглуулснаар цол ахина. Тоглоомон дотроо /menu доторх "Цолууд" хэсгээс эсвэл шууд /ranks гэж дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Энд уншихыг хүсвэл доорх товчин дээр дарна уу.

Энэ хэсэгтэй холбоотой тушаалууд:/ranks, /score

DUEL & PVP ARENA

Тоглогчид хоорондоо эд зүйлээ алдахгүйгээр эсвэл тусгай бэлтгэсэн иж бүрдлээр (kit) тулалдах боломжтой серверийн эзэмшил газар юм.

Duel (1v1)

Тусгайлан бэлтгэсэн эд зүйлээр тусгай газарт хоорондоо тулалдахдаа /duel <тоглогчийн нэр> тушаалыг хийж kit буюу ямар эд зүйлс ашиглах, хаана тулалдах зэргээ сонгоод хүсэлт илгээнэ. Хүсэлт хүлээн авсан хүн зөвшөөрөх эсвэл цуцалж болно.

Одоогийн байдлаар 6 төрлийн (3 төмөр, 3 алмаас) kit байгаа бөгөөд нэр нь NoCooldown төгсгөлтэй бол 1.9-өөс өмнөх буюу цохилт хооронд хүлээх шаардлагагүй PvP юм.