Удирдамж, дүрэм
📜

Удирдамж, дүрэм

⭐ Тоглогчдод тавигдах шаардлага

Манай сервер Minecraft тоглох сонирхолтой хэн бүхэнд нээлттэй боловч найрсаг, хөгжилтэй, амар тайван тоглох боломжийг олгох үүднээс тоглогчдод дараах хэдэн шаардлагыг тавьж байна.
  • 16 болон түүнээс дээш настай байх. (Whitelist-д орох шаардлага)
  • Бусадтай найрсаг, харилцааны соёлтой, бүтээлч сэтгэхгүйтэй байх. (Whitelist-д орох шаардлага)
  • MNCRAFT бүртгэлийн системд бүртгүүлсэн байх. (Тоглоход тань шаардлагатай)
  • Discord бүртгэлтэй бөгөөд MNCRAFT серверт орсон байх. (Тоглоход тань шаардлагатай)
Та өөрийгөө шаардлага хангасан гэж үзвэл доорх маягтыг бөглөн серверт тоглох хүсэлт гаргаарай.

🚨 Дүрэм

1. Харилцаа

Шийтгэл: Хэмжээнээс хамаарч анхааруулга өгнө эсвэл серверт орох эрхийг хасна.
  • Бусадтай соёлтой, хүндэтгэлтэй харьцах. Бусдыг харааж, зүхэх, ялгаварлах үзэл гаргахгүй байх.
  • Бага зэргийн хошигнол хэрэглэж болох боловч доромж утгатай зүйлсийг (өмнөх заалт) хориглоно.
  • Чат, самбар, ном зэрэг бичих боломжтой бүх зүйлд энэ дүрэм үйлчилнэ.

2. Газар ашиглалт, эвдэн сүйтгэх, хулгай, дээрмийн үйл ажиллагаа

Шийтгэл: Хэмжээнээс хамаарч анхааруулга өгнө эсвэл серверт орох эрхийг хасна.
  • Бусад тоглогчийн барьж байгуулсан зүйлсийг эвдэн сүйтгэх хориотой.
  • Бусад тоглогчийн эд хөрөнгийг хулгайлах хориотой.
  • Бусад тоглогчийг шууд болон шууд бус ямар нэгэн аргаар алах хориотой.
  • Тоглоом, шоглоом хийх хориотой. Маш ойрын найзуудтайгаа жижиг сажиг тоглоом шоглоом хийж болох боловч гомдол гаргах эсвэл сервер хариуцсан хүн мэдвэл эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ.
  • Нийтийн барилга байгууламж, дэлгүүр, фермүүдийг зааврыг дагуу хэрэглэнэ. Анх очиход ямар байсан яг тэр хэвээр нь үлдээх хэрэгтэй.
  • Дэлхийн төв буюу “spawn”-с ойролцоогоор 600 блок радиус нь нийтийн зориулалтаар ашиглагдах тул зуур ашиглахаас бусад тохиолдолд гэр, ферм зэрэг барилга байгууламж барихгүй байх.
  • Тамд төвөөс 4 зүг 8 зовхист салаалсан тууш зам баригдах боломжтойг харгалзан үзэж фермүүдээ барих.
  • Нийтийн эзэмшлийн газарт цөөн тооны entity (авдар, armor stant, item frame г.м) байрлуулахыг зөвлөж байна. Их хэмжээгээр байрлуулсан үед ойр хавийн тоглогчдод болон серверт нөлөөлж, гацаах эрсдэлтэй.
  • Нийтийн эзэмшлийн талбайд өндөр давтамжтай redstone машин, ферм барих хориотой.

3. Хак, хориотой modification

Шийтгэл: Серверт орох эрхийг хасна.
  • Тоглоомд бусдаас давуу тал олгох бүх төрлийн хак, mod (modification)-уудыг хориглоно.
  • Цэвэр үзэмжийн зориулалттай эсвэл газрын зураг, HUD зэрэг туслах зориулалтын mod-уудыг зөвшөөрнө.
  • Autoclick хийх хориотой. 10 минутаас урт хугацаанд ферм дээр autoclick ашигласан бол хөөнө.
✔️
Зөвшөөрөгдөх mod-уудыг энд дарж хараарай.

4. Тоглоомын алдаа

Шийтгэл: Серверт орох эрхийг хасна.
  • Тоглоом болон серверт илрэх bug, exploit, glitch гэсэн тодотголтой, тоглоомын зорьсон үйлдлийн дагуу бус үйл ажиллагааг өөрт давуугаар ашиглахыг хориглоно.
  • Алдаа эсвэл алдаа бус эсэхийг сервер хариуцсан хүнээс асуух.
  • Эд зүйл олшруулах (dupe/duplicate) алдаа ашиглах хориотой.
  • Ямар нэгэн багаж хэрэгсэл, алдаа, дэлхийн онцлогийг ашиглан дэлхийн seed олох эсвэл алмаасны (мөн бусад) хүдэр олборлох зэрэг үйлдлүүд хориотой.
💥
Онцгой тохиолдол: TNT ашиглан блок устгадаг фермүүдийг зөвшөөрнө. Мөн TNT унагаадаг нисдэг механизмуудыг зөвшөөрөх боловч нэгэн зэрэг их хэмжээгээр эсвэл том/хол газар явуулж дэлбэлэх хориотой. Bedrock устгах аргуудыг зөвшөөрнө.

5. Сурталчилгаа

Шийтгэл: Хэмжээнээс хамаарч анхааруулга өгнө эсвэл серверт орох эрхийг хасна.
  • Ямар нэгэн веб сайт, discord invite, серверийн ip зэрэг зөвшөөрөгдөөгүй хаяг бичихийг хориглоно.
  • Өөрийн бүтээсэн контентийг (видео, нийтлэл г.м) байрлуулж болно.
  • Not Safe For Work (NSFW) агуулгатай контент хориотой.

6. Lag үүсгэгч

Шийтгэл: Хэмжээнээс хамаарч анхааруулга өгнө эсвэл серверт орох эрхийг хасна.
  • Серверт өндөр ачаалал өгөх бүх төрлийн зүйлсийг хориглоно.
  • Хэрэв өндөр ачаалал өгч буй зүйл тогтоогдвол серверийн зүгээс тэр дор нь устгах арга хэмжээ авна.